мөнгө босгох аргууд | |
хуримтлал
11:29, 2013-12-09
.. 0 сэтгэгдлүүд
.. Холбоос
Мөнгө босгох хамгийн найдвартай аргуудын нэг нь өөрийн цалин юмуу орлогоосоо хуримтлал бий болгох явдал юм. Хүмүүс өөрт асар их бололцоо байгааг олж хардаггүйд л хамаг учир оршино. Жишээ нь цалин нэмэгдэх үед нэмэгдсэн цалингаа хуримтлалд оруулаад хуучин байдлаар нэг хэсэг амьдарахад л боломжийн хуримтлал үүснэ. Мөн хүн зөндөө л шагнуулдаг.Шагнуулсан мөнгөө бүгдийг юмуу тодорхой хэсгийг хуримтлалдаа хийхэд боломжийн мөнгө хуримтлагдана. Харамсалтай нь 100 хүн тутмаас бүүр 1000 хүн тутмаас цөөхөн нь л ингэж чаддаг. Ингэж мөнгөө гамнасан нэгнийгээ янз бүрээр хэлэх боловч тэр хүн л эцсийн дүндээ зөв байдаг. Мөнгөтэй байдаг. Зарим хүн давхар ажил хийж мөнгө олох болоцоотой байдаг. Гэтэл тий мүн мөнгөгүй байх нь элбэг. Илүү орлогынхоо нэг хэсгийг нөгөө хуримтлалдаа хийхэд буян тань аривжаад л явчихна. Мэдээж тодорхой зорилгогүй мөнгө хуримтлуулаад байх нь утгагүй хэрэг. Би таныг ингэж мөнгө хуримтлуулж байгаа нь тодохой зоилготой гэж бодож байна. Зарим хүмүүс хуримтлагдсан мөнгөөрөө эд хогшил авах юмуу өөр ямар нэг зорилгоор ашиглахаар төлөвлөсөн байдаг бол зарим нь орлогоо улам нэмэгдүүлэхээр ямар нэг бизнес хийхээр төлөвлөсөнбайдаг.Зарим нь олсон мөнгөндөө сэтгэл ханаад зүгээр л үрж өгдөг. Энд л их учир байгааг хүмүүс ойлгодоггүй. Ойлгосон ч ач холбогдол өгөхгүй байх юмуу хамгийн амараар нь үрэх тал нь давамгайлдаг. Айл гэрт хүмүүст илүүдэл үхмэл хөрөнгө хэрэггүй гэдгийг тэр бүр ойлгодоггүй.Өөрийн илүүдэл ашиглахгүй эд хогшилоо үнэ хямдруулаад ч хамаагүй зарах нь бас хуримтлалын нэг үүсвэр.Энэ талаар дараахь номнуудыг уншихад илүүдэхгүй гэдгийг анхаарна уу. Үүнд: 1. Солонгосын зохиолч ....-ийн "Өөрийгөө 1% өөрчилөхөд эрс өөрчлөлт гарна хэмээх ном 2. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 7-р хуудас Нийт хуудасны тоо: 8 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдБусдаас мөнгө зээлэхНайдан эмээ аривлан хэмнэлт Санхүүгийн олон нийтийн байгууллагуудыг ашиглах Тесөл, тендерт оролцох Банкны зээл хуримтлал forex Найзууд |